Friday, October 4, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг

Техникийн захуудыг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн дунд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 10-р сарын 8-ны 14 цагаас нийслэлийн иргэний танхимд зохион байгуулна. хэлэлцүүлгийг иргэн Адилбишийн санаачлагаар НЗДТГ-ын ажлын хэсэгтэй хамтран явуулна.

Өгөөмөр, Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 9-р сарын 3-ны өдрийн А/821 тоот захирамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 9-р сарын 9-20-ны өдрүүдэд шалгалт хийжээ.

Friday, September 27, 2013

Ахмадын баяр

СХДын 25-р хороо. Ахмадын баяр...Хээрийн цай амттай өдөрлөгт оролцож ахмадууддаа баяр хүргэлээ.... — at Баянхошуу Зүүн Салаа.

Tuesday, September 24, 2013

Иргэдэд цахим хуудсаар хариу өглөө

Газрын харилцаа, хот байгуулалт сэдвээр  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуудсан нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, иргэдтэй уулзсан. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс 488 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг шийдвэрлүүлэхээр холбогдох 17 байгууллагад Засаг даргын албан бичгийн хамт хүргүүлсэн юм. Эдгээрээс 10 байгууллага 396 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгчээ. Өргөдөл, гомдлын хариуг нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn хаягаар дамжуулан иргэдэд мэдээлж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/821 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгалаа.
Хяналт шалгалтыг ажлын 2 хэсгээр, ЗАА, НЗДТГ, НӨХГ, НТГ, НОБГ, НМХГ, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр  2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Thursday, August 8, 2013

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн танилцуулга


1.Төслийн үндэслэл
Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 12-р сарын 24-ны 6/55 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах  ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр батласан.
Концессын төрөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” концесс эзэмшигч концессын зүйлийн өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд  шилжүүлнэ.
Далан давхрын оршуулгын газар 1950 оноос хойш үүсэн бий болж 1987 онд албан ёсоор хаагдсан боловч одоог хүртэл сул талбай олж оршуулга хийгдсээр байна.
Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбай эзлэн  гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байна. Энд  250,000 орчим шарил байдгаас 150,000 орчим хөшөө чулуу нь нэр хаяггүй, эвдэрч тоногдсон бөгөөд ар гэр нь эргэж очихоо больсон байна. Судалгаанаас үзхэд улсын хэмжээнд жилд дунджаар 15000-16000 хүн нас бардаг ба Улаанбаатар хотод жилд дунджаар 5600 гаруй нас барж байна.

Friday, July 5, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хуулийн байгууллагуудын удирдлагуудтай хийсэн уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай уулзалт хийж хууль, шүүхийн салбарын шинэтгэлийг цаашид гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцлаа.

Friday, June 28, 2013

Саналын хуудас

Хан-Уул дүүргийн 10-р хорооны хэсгийн ахлагч Гандий айлуудаар явж Саналын хуудас 2014 судалгаа авчээ.

Monday, May 20, 2013

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгүүдийн төслийг иргэдээр хэлэлцүүллээ.

Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлээ.

Tuesday, May 14, 2013

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Иргэд анх удаа тууз хайчилж, танхимаа нээлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэн төрийн харилцааг төгөлдөржүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган, орон нутаг бүрт Иргэний танхим байгуулахаар болсон.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны морин цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан байгуулж байгаа Иргэний танхим баянзүрхчүүддээ зориулан үүд хаалгаа нээлээ.
Хотын зүүн зах наран урган зүгт байрладаг баянзүрхчүүдийн хувьд Баянзүрх-Нэгзүрх төв дээр Иргэний танхим байгуулж байгаа нь цагаа олсон ажил боллоо хэмээн дүүргийн иргэд талархан хүлээн авч байгаа аж.
Баянзүрх-Нэгзүрх төвд үүд хаалгаа нээсэн Иргэний танхим нь нийгэмд тулгамдсан асуудлыг иргэд нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, хууль, тогтоол шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй хяналттай хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тус танхимын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тус танхимын нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай албан тушаалтнуудаас гадна энгийн иргэд, оршин суугчид оролцож, танхимын нээлт тууз хайчилсан юм. Ингэснээр анх удаа жирийн иргэд төрийг төлөөлж, тууз хайчлах арга хэмжээнд оролцож байна хэмээн өгүүлсэн нь содон байлаа.
Түүнчлэн иргэний танхимын нээлтийн ажиллагааны үеэр энэ сард иргэд нийтээр ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй талаар санал асуулга явуулж иргэдийн зүгээс ирүүлсэн саналын дагуу Иргэний танхимын эхний хэлэлцүүлгийг явуулах юм байна. Энэ ажлын хүрээнд хийх эхний ажлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан байна.
Ингэснээр энэ удаагийн иргэдээс хамгийн ихээр ирж, тус танхимаар хамгийн түрүүнд хийлгэх таван ажлын санал гарсан байна. Үүнд, нэгдүгээрт Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин сууж ажиллаж, амьдарч байгаа орчингоо зүлэгжүүлэн ногооруулах, хоёрдугаарт дахин төлөвлөлтийн ажлыг хороо бүхэнд хийж, амины орон сууцыг халуун хүйтэн ус, төвийн халаалтын сүлжээнд холбох, гуравдугаарт иргэн бүхэн газраа өмчилж,эзэмших ашиглах боломж нөхцлийг сайжруулах, газрын асуудалтай холбоотой бэрхшээл маргааныг цэгцлэх, дөрөвдүгээр дүүргийн нутаг дэвсгэрийг хогоос бүрэн салгаж, цэвэр цэмцгэр хоггүй дүүрэг бий болгох, тавдугаарт сонгогчдын боловсролыг дээшлүүлэх гэсэн таван багц ажлыг нэн түрүүнд хийхэд иргэд санал нэгтэйгээр нэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Monday, May 13, 2013

Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ.


Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх ажил Нийслэлд улам бүр эрч хүчээ авсаар байна. Өнөөдөр буюу 2012 оны 5-р сарын 13-ны бэлэгт сайн өдөр Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ. Баянзүрх дүүргийн 8-р хорооны дэвсгэрт байрлах хоёр давхар байранд засвар тохижилт хийж энэ танхимыг байгуулжээ. Танхимын нээлтэнд Дүүргийн ИТХ-ын дарга Батхүү, Засаг дарга Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нар болон иргэд оролцлоо. НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Д.Хархүү Б.Эрдэнэбулган, Б.Ганболд нар оролцон баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 176-р зарлиг гарган Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг гарган үүнийгээ иргэддээ эрх мэдэл шилжүүлэх Иргэний оролцооны хувьсгал гэж томъёолон тодорхойлсон юм. Энэ хувьсгалын оч Монгол орон даяар түгэн дэлгэрч эрч хүчээ авч, иргэдийн оролцоо идэвх ихээхэн дээшилж эхэлсэн үед дүүргийн ИТХ-ын дарга Батхүү, Засаг дарга Пүрэвдаваа нар ихээхэн анхаарал санаачлага гарган ийм сайхан иргэний танхим байгуулж иргэддээ улам нээлттэй ойр дотно ажиллах боломжоо нэмэгдүүлж байгаад хэлтсийнхээ хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Энэ танхим иргэн бүрдээ нээлттэй байж иргэний хөгжлийн төв, мэдлэг, мэдээллийн төв, ИТХ, Засаг даргын бодлого шийдвэрийн санал санаачлагын эхлэлийн цэг байх болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн үгэндээ Д Хархүү онцлон дурьдлаа.

Sunday, May 5, 2013

Нийслэлийн 34 хороонд Иргэний танхим байгуулагдлаа.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, сонирхсон асуултад хариулт өгөхөөр хүрэлцэн ирээд байна.

Wednesday, April 24, 2013

Уулзалт ярилцлага болов

Нийслэлийн иргэний танхимын бага зааланд модиратор, идэвхижүүлэгч багш нарын уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин ИОХ-с зохион байгуулж байгаа “Манай хороо-миний оролцоо” сургалт болон модираторуудын үйл ажиллагаа идэвх оролцооны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан модиратор Амарзаяа, Б.Нямхүү, Д.Цэрэндаваа, Б.Бавуулай, Б.Өлзийсайхан , Энхцэцэг, Сувдмаа Наранцэцэг нар сургалтын ач холбогдлыг иргэд өндрөөр үнэлж байгааг тэмдэглээд мөн тохиолдож байгаа бэрхшээл, цаашид анхаарвал зохих асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтаар:
  • Манай хороо-миний оролцоо сургалтын агуулга чиг баримтлалыг иргэний нийгмийн төлөвшилд ихээхэн ач холбогдолтой юм гэж дүгнэв.
  • Сургалтын үр дүн цаашид анхаарах асуудлаар идэвхитэй иргэдийг оролцуулан тайлан сонсгол хийх нь зүйтэй хэмээн үзэв.
  • Хороодод иргэдийн идэвхитэй сайн дурын бүлэг зохион байгуулах ажлыг нэн яаралтай хийж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.
  • Залуучууд болон интернет цахим орчинд идэвхитэй ажилладаг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулж хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн сүлжээ /social network/ зохион байгуулахаар тогтов.

Thursday, April 11, 2013

Баянхошууны иргэдтэй уулзаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28-ны хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа нар уулзаж, дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай урдчилсан зураг төслөө танилцуулахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж байна.

Friday, April 5, 2013

Архигүй цэнгээний газар

Жил бүр болзол хангасан, үйл ажиллагаа нь тогтворжсон гурван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж цуваагаар байр эзлүүлэн эхний 3-н байрыг мөнгөн шагналаар урамшуулна.
1-р байр  1. Өргөмжлөл   50.000.000 төгрөг
2-р байр  1. Өргөмжлөл   40.000.000 төгрөг
3-р байр  1. Өргөмжлөл   30.000.000 төгрөг

Monday, April 1, 2013

Дахин төлөвлөлтөнд хамрагдсан дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 4.13-т заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтөд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах шалгаруулалтад урьдчилсан байдлаар шалгараад буй 18 компани өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн чадамж, өмнө нь хийж байгуулсан бүтээн байгуулалт, одоо тус байршил дээр байгуулах байгууламж зэрэг ажлаа танилцуулах ажлыг тухайн сонгогдсон байршлууд дээр явуулж байгаа билээ.

Thursday, March 7, 2013

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхим

Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бүх төрлийн хэлэлцүүлэг, сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал, мэдээлэл, сурталчилгаа юм.

Wednesday, February 27, 2013

Улаанбаатар хотын гэр хороололыг дахин төлөвлөх үйл ажиллагааны хэлэлцүүлэг


Нийслэлийн Иргэний танхимд Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслөөс Улаанбаатар хотын гэр хороололыг дахин төлөвлөх үйл ажиллагааны талаар уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн уулзалтанд MUGCUP төслийн багийн ажилтан Мацүй Минору хотыг дахин хөгжүүлэх төслийн төрүүд, онцлог, хууль эрх зүйн орчин, оролцогч талуудыг үүрэг, үйл ажиллагааны дараалал, төслийн багийн зохион байгуулалт зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг өгч мөн сургалтанд хүрэлцэн ирсэн зочдын сонирхсон асуултанд хариулсанаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Friday, February 22, 2013

7-р хороо Иргэний Танхимтай боллоо.

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтэй хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,  болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа

Thursday, February 21, 2013

Үйл ажиллагааны зарчим

1. Нийслэлийн иргэний танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.
2. Нийслэлийн иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчлинэ.
3. Нийслэлийн иргэний танхимын үйл ажиллагаа иргэн бүрт нээлттэй байна.

Зорилго

Хурлын байгууллагаас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачлагыг хүлээн авах замаар Нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

Wednesday, February 20, 2013

Хорооны Иргэний танхимын нээлт

   Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар хотын НААСТөслийн хүрээнд ЯНХС-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл" хамтран Нийслэлийн анхны Иргэний танхим байгууллаа.