Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 4.13-т заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтөд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах шалгаруулалтад урьдчилсан байдлаар шалгараад буй 18 компани өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн чадамж, өмнө нь хийж байгуулсан бүтээн байгуулалт, одоо тус байршил дээр байгуулах байгууламж зэрэг ажлаа танилцуулах ажлыг тухайн сонгогдсон байршлууд дээр явуулж байгаа билээ.
Уулзалтад дүүрэг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарыг оролцуулж, дахин төлөвлөгдсөн байршлууд эхний байдлаар шалгарсан компаниудыг танилцуулан, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин төлөвлөлтөнд хамрагдсан 12 багц тус бүрийг блок болгон хуваасныг мэдээллээ. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу шалгарсан компаниуд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг хороо тус бүрт ажиллах хүмүүсийг томилсон байна. Тухайн компани дэмжигдэх үү, үгүй юу гэдэг нь иргэдийн санал асуулгаар тодорхой болсны дараа 30 хоногийн хугацаанд иргэн тус бүртэй уулзаж гэрээ хийх юм. Иргэдээс 4-р сарын 06-ны өдөр санал авах ажлыг ямар зохион байгуулалттайгаар хийхээг энэ уулзалтын үеэр ярилцлаа.
Гэр хорооллын хөгжлийн дарга Ш.Ганхуяг, Орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ын дарга Л.Лхагвадорж нар, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг танилцуулж, санал авах хэсгийн хорооны хүмүүсийн нэрсийг тодорхой болгож, санал авах байр, саналын хуудас зэрэг шаардлагатай зүйлсийг бэлтгэх асуудлуудаар тодорхой ойлголт өглөө. Мөн компаниудад тухайн байршил дээрх газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нарын нэрсийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгөх асуудлыг ГХОСТ-өөс хариуцахыг энэ үеэр мэдэгдэв. Байршил тус бүр дээр Хэсгийн хороод байгуулагдаж, Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ, Захирагчийн ажлын албад болон бусад нийгмийн идэвхтэн, иргэдийн төлөөллүүд ажиллах юм.
No comments:
Post a Comment