Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/821 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгалаа.
Хяналт шалгалтыг ажлын 2 хэсгээр, ЗАА, НЗДТГ, НӨХГ, НТГ, НОБГ, НМХГ, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
No comments:
Post a Comment