Thursday, August 8, 2013

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн танилцуулга


1.Төслийн үндэслэл
Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 12-р сарын 24-ны 6/55 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах  ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр батласан.
Концессын төрөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” концесс эзэмшигч концессын зүйлийн өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд  шилжүүлнэ.
Далан давхрын оршуулгын газар 1950 оноос хойш үүсэн бий болж 1987 онд албан ёсоор хаагдсан боловч одоог хүртэл сул талбай олж оршуулга хийгдсээр байна.
Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбай эзлэн  гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байна. Энд  250,000 орчим шарил байдгаас 150,000 орчим хөшөө чулуу нь нэр хаяггүй, эвдэрч тоногдсон бөгөөд ар гэр нь эргэж очихоо больсон байна. Судалгаанаас үзхэд улсын хэмжээнд жилд дунджаар 15000-16000 хүн нас бардаг ба Улаанбаатар хотод жилд дунджаар 5600 гаруй нас барж байна.