Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хамаарах бүхий л мэдээллээр Монгол Улсын иргэдийг хангах, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан сайн дураараа нийтийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалтад орох боломжийг иргэдэд олгох, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийтийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэрийг засаж залруулах нөхцөл, орчинг иргэд, олон нийтэд бүрдүүлж өгөх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахтай холбоотой харилцааг мөн энэ хуулиар зохицуулна.
Хуулийн төслийг дэлгэц дүүрнээр харахыг хүсвэл энд дарна уу.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Монголчууд эртнээс мал сүргээ хамгаалж хашаа хороо барьсаар иржээ. Орон гэртэй нь цогцолсныг хот айл гэж нэрэлдэг. Тэхээр бидний нийслэл хот, хороо хорин гэж хэрэглэж ирсэн үгнүүд үүнээс үүдэлтэй нь хэн бүхэнд ойлгомжтой. Ер нь амь амьдралаа хамгаалж хашаа хороо барих нь хүний жам ёсны үйлдэл байх. Хятадын цагаан хэрмийг талын монголчуудын довтолгооноос хамгаалж босгосон түүхтэй. Тэгвэл одоо бид амьдарч байгаа хороогоо зурган дээр байгаа дайснуудаас яаж хамгаалах билээ? Мэдээж хашаа хэрэм барихгүй. Тэгвэл яаж . . .
ReplyDelete14 дүгээр зүйлд Иргэний танхим нь Иргэний танхимын зарлал, Нийтийн зар мэдээний самбар, Иргэний танхимын вебсайттай байхыг зааж өгөх саналтай байна.
ReplyDelete16.3-т ...тухайн хэлэлцүүлгийн материал, презентэйшнийг урьдчилан цахим хэлбэрээр Иргэний танхимын вебхуудсанд 3-аас доошгүй хоногийн өмнө байршуулахыг зааж өгөхийг нэмэх саналтай байна.
ReplyDeleteГанболдын санлыг дүүрэн дэмжиж байна. Тэгэхдээ "цахим хуудас"- гэж оруулвал зүйтэй мэт. Презентэйшнийгээ үзүүлэн гээд нэрэлчихвэл ямар вэ?
ReplyDeleteдэмжиж байна.
ReplyDeleteSain huul bna. 9-r bvlegt zaasan irgenii auditiin zohion baiguulalt deer nemelt oruulah shaardagatai yum bna. End irged dood tal ni 5 hvnii bvreldehvvntei todorhoi tosoliig dagaldah auditiin bvlgiig, sain duraar baiguulj zasag dargiin tamgiin gazar bvrtgvvlj irgenii auditiin erh vvregiig bvren edlej bolno gej oruulah heregtei. Tegj baij l irgediig shuud ardchilald oroltsoh bolomjiig gargaj ogno. Teghgvi bol nogoo l deerees songodog ardchilal ner zvvsen dektatur vrgeljleh bolno. Ene huuliin sorilgo ni mongol ulsiin irgediig shuud ardchilald sain duraarai oroltsoh bolomjiig huulchilj gargaj ogoh gesen oroldlogo biz dee.
ReplyDelete4-р зүйлийн 4.1.7-д "Иргэдийн Нийтийн Хурал" гэж иргэд орон нутгийн асуудлаа хамтран хэлэлцэж, өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжлах,
ReplyDeleteэсвэл шууд бие даан шийдвэр гаргах эрх бүхий бүтцийг: - гэснийг " Иргэдийн Нийтийн Хурал"-гэж иргэд орон нутгийн асуудлаа хамтран хэлэлцэж шууд бие даан шийдвэр
гаргах, эсвэл өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжлах эрх бүхий бүтцийг: - гэвэл Үндсэн Хуультайгаа илүү ихээр уялдах нь гарцаагүй.