Wednesday, August 10, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Wednesday, August 3, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн зар

2016 оны 8 дугаар сарын 10-ны Лхагва гарагт 18 цагаас СБД-ын 8-р хороо, Бээжингийн гудамж, НЗЗ-ны 5-р байранд байрлах Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн  эдийн засаг - нийгмийн  зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болох тул иргэд оршин суугчид та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

НИТХ-ын Ажлын алба
Утас: 70110202

Tuesday, August 2, 2016

Наймдугаар сарын 8-наас Нийслэлийн Иргэний Танхимнд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
НИТХ-аас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачилгыг хүлээн авах, тэдний саналыг нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Иргэний танхимыг 2012 онд байгуулсан. Харин сүүлийн 2 жил танхимын үйл ажиллгаа доголдсон гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин хэллээ.