Saturday, November 1, 2014

СХД-ийн ИТХ-ын АА-ы Иргэний танхим

МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 176, болон 2013 оны 01 дүгээр сарын 01-р зарлигийг үндэслэн 2013 оныг Шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Бүтэц орон тоо батлах тухай 08 дугаар тогтоолоор Хурлын Ажлын албаны дэргэд Иргэний танхим 2013 оны 02 дугаар сарын 02 ны өдөр 2 ажилтантай байгуулагдсан бөгөөд дүүргийн Иргэний танхимын журмыг боловсруулж, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Одоогоор 4 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Friday, February 22, 2013

7-р хороо Иргэний Танхимтай боллоо.

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтэй хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,  болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа

Wednesday, February 20, 2013

Хорооны Иргэний танхимын нээлт

   Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар хотын НААСТөслийн хүрээнд ЯНХС-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл" хамтран Нийслэлийн анхны Иргэний танхим байгууллаа.