Wednesday, February 8, 2017

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

Ажлын зорилго: Нийтийн сонсголын үйл ажиллагааны ач холбогдол, олон улсын туршлага, улс орнуудад хэрэгжиж ирсэн түүхийг иргэдэд ойлгомжтойгоор илэрхийлэн тайлбарласан гарын авлага бүтээх зөвлөх үйлчилгээ
Хугацаа:                             30 хоног
Эхлэх хугацаа:                  2017 оны 2 дугаар сар
Дуусах хугацаа:                2017 оны 3 дугаар сар
Байршил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Wednesday, August 10, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Wednesday, August 3, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн зар

2016 оны 8 дугаар сарын 10-ны Лхагва гарагт 18 цагаас СБД-ын 8-р хороо, Бээжингийн гудамж, НЗЗ-ны 5-р байранд байрлах Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн  эдийн засаг - нийгмийн  зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болох тул иргэд оршин суугчид та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

НИТХ-ын Ажлын алба
Утас: 70110202

Tuesday, August 2, 2016

Наймдугаар сарын 8-наас Нийслэлийн Иргэний Танхимнд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
НИТХ-аас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачилгыг хүлээн авах, тэдний саналыг нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Иргэний танхимыг 2012 онд байгуулсан. Харин сүүлийн 2 жил танхимын үйл ажиллгаа доголдсон гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин хэллээ.

Sunday, July 10, 2016

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний их баяр Наадам

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, үндэсний их баяр наадмын мэндийг Нийслэлийн Иргэддээ хүргэе ээ. Та бүхэн Сайхан наадаарай.