1.Төслийн үндэслэл
Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 12-р сарын 24-ны 6/55 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр батласан.
Концессын төрөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” концесс эзэмшигч концессын зүйлийн өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.
Далан давхрын оршуулгын газар 1950 оноос хойш үүсэн бий болж 1987 онд албан ёсоор хаагдсан боловч одоог хүртэл сул талбай олж оршуулга хийгдсээр байна.
Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байна. Энд 250,000 орчим шарил байдгаас 150,000 орчим хөшөө чулуу нь нэр хаяггүй, эвдэрч тоногдсон бөгөөд ар гэр нь эргэж очихоо больсон байна. Судалгаанаас үзхэд улсын хэмжээнд жилд дунджаар 15000-16000 хүн нас бардаг ба Улаанбаатар хотод жилд дунджаар 5600 гаруй нас барж байна.
Өнөөдөр манай орны хувьд оршуулгын уламжлалт ба орчин үеийн хэлбэр зэрэгцэн үйлчилж, аль хэлбэрийг сонгох нь иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа ба нийт нас барагсадын 28,5 хувь нь чандарлах үйлчилгээг, 71,5 хувь нь далд оршуулгын хэлбэрийг сонгож байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд оршуулгын газар эмх засбараагүй өргөжин тэлж, чимээгүй хот дангаараа 700 гаруй га газар эзэлж байгаа нь нийт нийслэлийн нутаг дэвсгэрийн 0,8 орчим хувийг оршуулгын газрууд эзлэн тэдгээрийн хаяаг түшин 25000 орчим өрх амьдарч байгаа гэсэн тооцоо байна.
Өнөөдрийн байдлаар 1 хүнд дунджаар 7м2 газар оргож байгаа жишиг тогтоод байгаа ба энэ байдлаар 10 жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын 1100 орчим га газар зөвхөн оршуулгын үйл ажиллагаанд зориулагдах тооцоо гарч байна. Мөн түүнчлэн НИТХ-ын 183 тоот “Оршуулсан шарилыг чандарлах, шилжүүлхэд мөрдөх журам” 2011 оны 11 сарын 17-ны өдөр батлагдсанаас хойш иргэдийн хүсэлтээр 200 гаруй айлд үйлчилгээ үзүүлэн мэргэжлийн түвшинд хуучин шарилыг хөндөн ухаж гарган, чандардаж, суварганд залсан байна.
2 .Төслийн зорилго
Энэхүү төслийн үндсэн зорилго нь Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх явдал юм. Үүнд:
- Он удаан жил болсон хуучин шарилыг чандарлан суварганд залах, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь байрлуулна.
- Хотын өнгө үзэмжид мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаль экологийн аюулгүй байдал сэргэн оршин суугчид амьдран суух сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх
- Хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах
- Оршуулгын газрын газар эдэлбэрийн асуудлыг төрийн бодлогоор хуульчилан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, оршуулгын газар эмх замбараагүй өргөжин тэлж байгааг хязгаарлах
- Оршуулгын газар дахь нас барагсадын мэдээлэлийн санг бий болгоно.
3.Төслийн байршил
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороооны нутаг дэвсгэр, Схамбалхүндэвийн оршуулгын газар.
Төслийн үр дүн
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах оршуулгын газар оршуулга балон хогноос чөлөөлөгдөн хотын хөрс, ус, агаарын бохирдол багасахад ихээхэн нөлөө үзүүлнэ. Гэрэлт суварга бүхий дурсгалын цогцолбор нь бидний өвөг дээдсийг үүрд хүндэтгэлтэй залах оршуулгын газрын жишиг болно. Ирээдүйд үнэлж баршгүй буяны бүтээл болно.

No comments:
Post a Comment