Tuesday, September 24, 2013

Иргэдэд цахим хуудсаар хариу өглөө

Газрын харилцаа, хот байгуулалт сэдвээр  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуудсан нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, иргэдтэй уулзсан. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс 488 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг шийдвэрлүүлэхээр холбогдох 17 байгууллагад Засаг даргын албан бичгийн хамт хүргүүлсэн юм. Эдгээрээс 10 байгууллага 396 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгчээ. Өргөдөл, гомдлын хариуг нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn хаягаар дамжуулан иргэдэд мэдээлж байна.
Хэрэв та “Газрын харилцаа, хот байгуулалт” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр өргөдөл, гомдол хүргүүлсэн бол өөрийн асуудлын албан ёсны хариуг тус сайтын Баннер хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


No comments:

Post a Comment