Wednesday, February 8, 2017

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

Ажлын зорилго: Нийтийн сонсголын үйл ажиллагааны ач холбогдол, олон улсын туршлага, улс орнуудад хэрэгжиж ирсэн түүхийг иргэдэд ойлгомжтойгоор илэрхийлэн тайлбарласан гарын авлага бүтээх зөвлөх үйлчилгээ
Хугацаа:                             30 хоног
Эхлэх хугацаа:                  2017 оны 2 дугаар сар
Дуусах хугацаа:                2017 оны 3 дугаар сар
Байршил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Wednesday, August 10, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Wednesday, August 3, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн зар

2016 оны 8 дугаар сарын 10-ны Лхагва гарагт 18 цагаас СБД-ын 8-р хороо, Бээжингийн гудамж, НЗЗ-ны 5-р байранд байрлах Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн  эдийн засаг - нийгмийн  зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болох тул иргэд оршин суугчид та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

НИТХ-ын Ажлын алба
Утас: 70110202

Tuesday, August 2, 2016

Наймдугаар сарын 8-наас Нийслэлийн Иргэний Танхимнд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
НИТХ-аас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачилгыг хүлээн авах, тэдний саналыг нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Иргэний танхимыг 2012 онд байгуулсан. Харин сүүлийн 2 жил танхимын үйл ажиллгаа доголдсон гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин хэллээ.

Sunday, July 10, 2016

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний их баяр Наадам

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улс байгуулагдсаны 810 жил, үндэсний их баяр наадмын мэндийг Нийслэлийн Иргэддээ хүргэе ээ. Та бүхэн Сайхан наадаарай.

Saturday, July 9, 2016

Three Dramatic Characters

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулан Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил Учиртай гурван толгой дуурь тоглогдоно. Энэхүү тоглолтонд зориулан нийт 9000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн Учиртай гурван толгой дууриййн гол дүрийг шалгаруулах уралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
  • Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин / 
  • Нансалмаад - Б.Энхнаран / УДБЭТ – ын гоцлол дуучин / 
  • Хоролмаад - Ө.Уянга / МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин / 
  • Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/ нар шалгарчээ.

Thursday, June 23, 2016

НИТХ-ыг сонгох сонгуулийн санал авах байр

НИТХ-ын сонгуулийн санал авах байршлыг дүүрэг, хороо бүрээр харуулахыг зорив.
Багануур дүүргийн хороодын хил хязгаарыг  #FFFF00 өнгөөр,
Багахангай дүүргийн хороодын хил хязгаарыг  #000000  өнгөөр,
Баянгол дүүргийн хороодын хил хязгаарыг  #FF0000 өнгөөр,
Баянзүрх дүүргийн хороодын хил хязгаарыг  #800000 өнгөөр,
Налайх дүүргийн хороодын хил хязгаарыг  #00FFFF өнгөөр,
Сонгинохайрхан дүүргийн хороодын хил хязгаарыг  #FF00FF өнгөөр,
Сүхбаатар дүүргийн хороодын хил хязгаарыг  #FF0000 өнгөөр,
Хан-Уул дүүргийн хороодын хил хязгаарыг  #008000 өнгөөр,
Чингэлтэй дүүргийн хороодын хил хязгаарыг  #FF00FF өнгөөр,
тус тус ялгаж зурав.

Sunday, June 19, 2016

дуучин Зоригт : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

Шинэ сонгогч төсөл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Баг, хорооны иргэдийн нийтийн хурал

Tuesday, June 7, 2016

Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага төслийн сургалт

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр нийслэл, дүүргийн ажлын албаны ажилтнууд, иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг нь тогтмол дээшлүүлэх, байнга мэдээ мэдээллээр хангах, ажлын арга барилыг сайжруулах зайлшгүй шаардлагад үндэслэн Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага төслийг хэрэгжүүлэх хүрээнд болсон сургалтанд Нийслэлийн болон Сонгинохайрхан, Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хөтөлбөрт төрийн албан хаагчийн эрх үүрэг, тогтвортой ажиллах үндэс, хууль эрх зүйн хамгаалалт болон ёс зүйт манлайлал, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх талаар сонирхолтой, ашигтай хичээлийг сонслоо.

Thursday, May 26, 2016

дуучин Хишигдалай : Монгол Улсын Үндсэн хууль, иргэний сонгох эрх

Шинэ сонгогч төсөл
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Иргэний сонгох эрх

дуучин Дандий : Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шинэ сонгогч төсөл
  • Сонгогчийн бүртгэл,
  • Шилжилт хөдөлгөөн

дуучин Дандий : Сонгуулийн зохион байгуулалт

Шинэ сонгогч төсөл
  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • Сонгуулийн зохион байгуулалт,
  • анхаарах асуудлууд

Шинэ сонгогч төсөл

Төслийн танилцуулга
Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.

Saturday, May 21, 2016

Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн

Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цугларчээ.

Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна

Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг Нийслэлийн иргэний танхимд 26 жилийн дараа зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид оролцлоо.
Он хугацааг харицуулбал :
  1. МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын I зөвлөгөөн - 1975 он  Монгол Улс Их бүтээн байгуулалт эхлэсэн байдаг.
  2. МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн – 1989 он  Ардчилалын давлагаа эхлэсэн. Уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.
  3. МЗХ - Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн -  2016.05.21

A sound: Залуусын Үнэний дуу

Энд байгаа минь үнэн
Ээж аав минь үнэн
Ирээд буцах нь ч үнэн
Цаг хугацаа өнгөрөхөд
Цаад үнэнийг бид хайна
Гэвч худал хуурмаг байх нь ч үнэн
Хувцасан дотороо нуухыг хүсэвч
Зүрх сэтгэл биднээс
Зөвхөн үнэнийг хайна.
Дахилт:
Зарим нь үнэнг хайна
Бусад нь айна
Замдаа бүдэрч унаад эргэж хайна
Хүлээнэ

Friday, May 20, 2016

Сонгуулийн зураглал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл гаргажээ.

Ё.Гэрэлчулуун: Нэр дэвшигчид хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй учраас бүртгэхээс татгалзсан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа  илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа. 
Нийслэлийн сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргалаа гэсэн гомдлыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид гаргаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.