Sunday, June 19, 2016

дуучин Зоригт : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

Шинэ сонгогч төсөл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Баг, хорооны иргэдийн нийтийн хурал

Tuesday, June 7, 2016

Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага төслийн сургалт

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр нийслэл, дүүргийн ажлын албаны ажилтнууд, иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг нь тогтмол дээшлүүлэх, байнга мэдээ мэдээллээр хангах, ажлын арга барилыг сайжруулах зайлшгүй шаардлагад үндэслэн Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага төслийг хэрэгжүүлэх хүрээнд болсон сургалтанд Нийслэлийн болон Сонгинохайрхан, Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хөтөлбөрт төрийн албан хаагчийн эрх үүрэг, тогтвортой ажиллах үндэс, хууль эрх зүйн хамгаалалт болон ёс зүйт манлайлал, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх талаар сонирхолтой, ашигтай хичээлийг сонслоо.

Thursday, May 26, 2016

дуучин Хишигдалай : Монгол Улсын Үндсэн хууль, иргэний сонгох эрх

Шинэ сонгогч төсөл
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Иргэний сонгох эрх

дуучин Дандий : Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шинэ сонгогч төсөл
  • Сонгогчийн бүртгэл,
  • Шилжилт хөдөлгөөн

дуучин Дандий : Сонгуулийн зохион байгуулалт

Шинэ сонгогч төсөл
  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • Сонгуулийн зохион байгуулалт,
  • анхаарах асуудлууд

Шинэ сонгогч төсөл

Төслийн танилцуулга
Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.

Monday, October 26, 2015

Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа

Найрамдал зусланд Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалтанд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр оролцоно.