Saturday, July 9, 2016

Three Dramatic Characters

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулан Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил Учиртай гурван толгой дуурь тоглогдоно. Энэхүү тоглолтонд зориулан нийт 9000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн Учиртай гурван толгой дууриййн гол дүрийг шалгаруулах уралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
  • Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин / 
  • Нансалмаад - Б.Энхнаран / УДБЭТ – ын гоцлол дуучин / 
  • Хоролмаад - Ө.Уянга / МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин / 
  • Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/ нар шалгарчээ.



No comments:

Post a Comment