Tuesday, August 2, 2016

Наймдугаар сарын 8-наас Нийслэлийн Иргэний Танхимнд илтгэл, хэлэлцүүлэг тогтмолжино

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
НИТХ-аас гаргах шийдвэрийн төсөлд иргэд, байгууллагаас ирэх санал, санаачилгыг хүлээн авах, тэдний саналыг нутгийн удирдлагын байгууллагын түвшинд гарах шийдвэрийг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Иргэний танхимыг 2012 онд байгуулсан. Харин сүүлийн 2 жил танхимын үйл ажиллгаа доголдсон гэж Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин хэллээ.

Thursday, October 2, 2014

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.

Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг болон С.Зориг агсны төрөл төрөгсөд, албаны бусад хүмүүс байлцав.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэхдээ, Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас манай гэр бүлийнхэн энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг хэмээн мэдэгдлээ.