Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.
Улс төрийн Боловсролын Академийн Шинэ сонгогч төслийг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах байгууллагууд:
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- Сонгуулийн Ерөнхий хороо
- Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
Төсөл хэрэгжих хугацаа: 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2017 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
Шинэ сонгогч төслийн бүтэц:.
- Шинэ сонгогч нэвтрүүлэг
- МҮОНТ-тэй хамтран хавсаргасан сэдвээр нэвтрүүлэг хийнэ. Нийт 6 хэсэг нэвтрүүлэг байх бөгөөд 2016 оны 3-6 дугаар сард явагдана. Нэвтрүүлэг МҮОНТ-ийн сувгаар орон даяар сард хоёр нийт 6 удаа цацагдана. Үндэсний Телевиз нь манай орны бүх сум, суурин газар, сансарын хүлээн авах антенн хэрэглэгчдэд хүрч цацагддаг, нийт телевиз үзэгчдийн дийлэнх олонх нь үздэг, аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус олон нийтийн, хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл юм.
- Сонгуульд оролцъё, сонгуулийн эрхээ эдэлье сургалтын хөтөлбөр
- Шинэ сонгогчийн үндсэн хэсэг болох Их, дээд сургуулийн оюутнууд болон МСҮТ-ийн суралцагч нарт зориулан Шинэ сонгогч сургалтыг 2016 оны 5-6 дугаар сард явуулна. МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд, Хөвсгөл аймаг дахь их, дээд сургуулийн салбарууд, МСҮТ-тэй хамтран зохион байгуулна.
Төслийн үр дүн:
Төслийн үр дүнд насанд хүрч анх удаа сонгууль өгөх 200 мянга гаруй иргэд ардчиллын хөгжил, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн ач холбогдол, үнэ цэнэ, сонгуулийн тогтолцоо, УИХ ба аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн ялгаа, онцлог, сонгуулийн шинэчлэгдсэн хуулийн талаар мэдлэгтэй болно.
- Монгол орон даяар 6 удаа Шинэ сонгогч нэвтрүүлэг . МҮОНТ-ийн цацагдана Сонгуулийн насны бүх хүн үзэх боломжтой.
- Нэвтрүүлгийг Боловсрол суваг, Ийгл Телевизүүдийн дэлгэцээр цацагдана. Уг нэвтрүүлгийн бичлэгийг орон нутгийн ТВ-д хувилж өгнө. Ингэснээр давтамж нэмэгдэнэ.
- Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчдад зориулсан Иргэний оролцоо – Ардчиллын баталгаа гарын авлага 1000 ширхэг хэвлэгдэнэ.
Сэдвүүд:
- Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх
- Үндсэн хууль ба сонгуулийн тогтолцоо
- Сонгуулийн зарчим
- Сонгуулийн зохион байгуулалт
- Саналын хуудасыг яаж бөглөх
- Саналын хуудасны нууцлал
- Сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа
- Санал тоолох төхөөрөмж
- Саналыг машинаар тоолохын давуу тал
- Сонгуулийн шинэ хуулийн онцлог
- УИХ-ын 2016 оны сонгуулийн тухай
No comments:
Post a Comment