Saturday, May 21, 2016

Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн

Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цугларчээ.
Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч,жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон уран бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг сэтгэлээ онгойтол уудалж, түүнээс хэрхэн гарах талаар хэлэлцэж байна. Мөн "Үнэний өлсгөлөн”, "Шударга ёсны хомсдол”, "Тархины тураал” сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 26 жилийн дараа болж буй уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид ч мөн оролцохоор иржээ.
Түүнчлэн зөвлөгөөний сүлд дуу болох Үнэний дуу энэ өдөр олны хүртээл болгохоор эгшиглүүлж байна. Гэвч Хонхны дууг орлож чадах болов уу. Аливаа улс үндэстний урлаг соёлынхон нийгмээсээ нэг алхмын өмнө байж, нийгмийн хар барааныг шүүмжилж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн ч нийгмийн толь болж, урлагаас өөрийгөө харах боломжийг олгодог уран бүтээлчид нэг дор зөвлөлдөж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.
Амжилт хүсье ээ




















No comments:

Post a Comment