Wednesday, August 3, 2016

Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн зар

2016 оны 8 дугаар сарын 10-ны Лхагва гарагт 18 цагаас СБД-ын 8-р хороо, Бээжингийн гудамж, НЗЗ-ны 5-р байранд байрлах Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,  Нийслэлийн  эдийн засаг - нийгмийн  зорилт-д иргэдийн саналыг тусгах зорилго бүхий НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болох тул иргэд оршин суугчид та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

НИТХ-ын Ажлын алба
Утас: 70110202
Нийслэлийн эдийн засаг - нийгмийн зорилт сэдэвт
ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭЭЛТ, АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

  • 18:00 – 18:05 Хэлэлцүүлэг даргалагч хэлэлцүүлгийн дэг болон хэлэлцүүлэгч тал болон удирдлагын багийг танилцуулна.   /5 минут/-   НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр 
  • 18:05 – 18:15 Нээлтийн үг /10 мин/- НИТХ-ын дарга Ц.Сандуй
  • 18:15 – 18:35 Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр – агуулга,  үзэл баримтлал /20 минут/- НИТХ-ын төлөөлөгч, Аз жаргалтай хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгах саналыг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч  Х.Хатанбаатар
  • 18:35 – 19:00 Асуулт, хариулт /25 минут/
  • 19:00 – 19:50 Санал, зөвлөмж /50 минут - хүн тус бүр 3 мин/
  • 19:50 – 20:00 Хаалт /10 минут/- НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр

БОЛОВСРУУЛСАН:
НИТХ-ын Ажлын албаны
Иргэний оролцооны хэлтсийн дарга           /Б.Баттүвшин/
Нэмэлт мэдээлэл авах утас: – Нийслэлийн Иргэний танхим 70110202

No comments:

Post a Comment