Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр нийслэл, дүүргийн ажлын албаны ажилтнууд, иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг нь тогтмол дээшлүүлэх, байнга мэдээ мэдээллээр хангах, ажлын арга барилыг сайжруулах зайлшгүй шаардлагад үндэслэн Төрийн албаны тогтвортой байдал ба нутгийн удирдлага төслийг хэрэгжүүлэх хүрээнд болсон сургалтанд Нийслэлийн болон Сонгинохайрхан, Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хөтөлбөрт төрийн албан хаагчийн эрх үүрэг, тогтвортой ажиллах үндэс, хууль эрх зүйн хамгаалалт болон ёс зүйт манлайлал, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх талаар сонирхолтой, ашигтай хичээлийг сонслоо.
No comments:
Post a Comment