2016 оны Нийслэлийн төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж эхэллээ.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Wednesday, November 18, 2015
Monday, October 26, 2015
Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа
Найрамдал зусланд Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалтанд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр оролцоно.
Thursday, October 1, 2015
cityhall
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, zipcode : 14191, Бээжингийн гудамж, Нийслэлийн захиргааны V байр, 2-р давхарт, №211, утас : 70119921, 70110292, 70110202, факс : 70120292
Thursday, September 3, 2015
Wednesday, September 2, 2015
Монголын ардчилсан засаглал ба иргэний нийгмийн төлөвшил - Иргэний нийгэм ба иргэний оролцоо
НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтэс 3,4-р улирлын графикт сургалтаа Чингэлтэй дүүргийн 9-р хорооноос эхэллээ. Сургалтын зохион байгуулалтын асуудлыг Чингэлтэй дүүргийн ИО хэлтсийн ажилтан Ундрал хариуцаж сургалтаар Орон нутаг дахь иргэдийн оролцоо сэдвийн дор Монголын ардчилсан засаглал ба иргэний нийгмийн төлөвшил, Иргэний нийгэм ба иргэний оролцоо сэдвүүдээр Иргэний оролцооны зохион байгуулагч Д.Хархүү, Б.Ганболд, Б.Өлзийсайхан нар лекц уншиж, иргэд сонирхсон асуултаа асууж харилцан ярилцснаар өгөөж сайтай сургалт боллоо.
Tuesday, September 1, 2015
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжаалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.
Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.
Нийслэл хүрээний сонин бичиг
Нийслэл хүрээний сонин бичиг нь 1915 оны 9 дүгээр сарын 1-нээс Хиагт дахь Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ байгуулагдсаны дараа нийслэл Хүрээнд гарч эхэлсэн долоо хоног тутмын энэ сонин урьд гарч байгаад гэнэт тасалдсан Шинэ толь хэмээх бичиг-ийн уламжлалыг залган авсан хэвлэл юм. Энэ сониныг Шинэ толь хэмээх бичиг-ийг гаргах үед Хаант Монголын Гадаад яам, Оросын консулын хооронд байгуулсан гэрээний дагуу Хаант Оросын төлөөний сайдын хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан боловч автономит Монголын аль нэг байгууллагын хэвлэл биш, улс орны гадаад, дотоод байдал, нийгэм-улс төрийн асуудлыг голлон нийтэлдэг, бие даасан, өөрийн бодол санаатай, баримталсан тодорхой байр суурьтай, улс төрийн чиглэлтэй сонин байв. Сонинд Монгол орны аж ахуй, эдийн засаг, соёлын асуудал, урлаг-утга зохиол, ёс суртахууны зэрэг асуудлыг тогтмол тусгадаг байснаараа улс орны дотоод амьдралыг харуулах хувьдаа Шинэ толь-иос арай өргөн хүрээтэй байжээ.
Friday, June 5, 2015
Иргэдийн бүлгийн мэдээллийн сан
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд Иргэдийн бүлгийн мэдээллийн санг бүрдүүлж байна, идэвхитэй оролцно уу.
Thursday, April 30, 2015
Thursday, April 2, 2015
Ж. Бэгзсүрэн - БЗД-ийн 21-р хорооны иргэн
Гэртээ гадаадын хамгийн олон аялагчийг хүлээж авсан нэг монгол айл Улаанбаатарт бий. Хүлээж авсан жуулчин нь хэдэн зуу болсон энэ айлын эзнийг Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн (Begzsuren JH ) гэдэг. Программ хангамжийн мэргэжилтэй, Улаанбаатар хотын нийтийн номын санд ажилладаг түүний гэр бүл жижиг гэртээ зургуулаа амьдардаг. Гаднын жуулчид, аялагч, бизнесмэн, төлөөлөгчийг гэртээ найрсгаар хүлээн авч хонуулж өнжүүлдэг тэрбээр CouchSurfing буюу Айлчныг гэртээ хүлээн авах олон улсын сүлжээний Монгол дахь гишүүн юм.
Saturday, March 28, 2015
Монголын Залуучуудын Холбооны 5-р их хурал
Нийслэлийн Иргэний танхимд чуулсан Монголын Залуучуудын Холбооны 5-р их хурал дээрх Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын лекц - 2015.03.28
Thursday, March 12, 2015
Баянзүрх дүүргийн 12-р хорооны Иргэний танхимын нээлт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм.
Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа.
Баянзүрх дүүргийн 13-р хорооны Иргэний танхимын нээлт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм.
Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа.
Wednesday, January 28, 2015
Monday, January 26, 2015
Wednesday, January 7, 2015
Иргэний оролцооны тухай хууль - 2015.01.06 төсөл
Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хамаарах бүхий л мэдээллээр Монгол Улсын иргэдийг хангах, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан сайн дураараа нийтийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалтад орох боломжийг иргэдэд олгох, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийтийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэрийг засаж залруулах нөхцөл, орчинг иргэд, олон нийтэд бүрдүүлж өгөх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахтай холбоотой харилцааг мөн энэ хуулиар зохицуулна.