Wednesday, November 19, 2014

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн Иргэний танхимд иргэдээр хэлэлцүүллээ. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Батаа дэлгэрэнгүй танилцуулж иргэд зарим зүйлийг тодруулан асуусны дараа 19 иргэн 46 санал хэллээ.
Иргэдээс гаргасан саналд Нийслэлийн төсвийг хаслаа гэж хязгаарлагдмал төсөвт баригдан хөгжлийн эрчмээ алдагдуулж болохгүй, Улаанбаатарыг тойрсон уулын ам салаа бүрд байгаа Хауснуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах, хөгжлийн бодлогоо зөв эрэмбэлэх, хөрөнгө оруулалт, урсгал засварт зарцуулж байгаа хөрөнгийн ил тод байдлыг бий болгож, гүйцэтгэл үр дүнд тухайн дүүрэг хороодын иргэд хяналт тавих механизмыг бий болгох, Нийслэлийн хөгжлийг удирдлага, дарга нар л хийдэг юм шиг ойлголтоос салж өрх, иргэн бүрийн хөгжил чармайлтаас шалтгаалдаг тийм хүсэл тэмүүлэл, орчиныг бий болгохын тулд иргэний боловсролыг дээшлүүлэхэд бодлогоо чиглүүлж,тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах,Иргэдийн боловсрол дээшилснээр бэлэнчилж суудаг залхаг байдал арилж илүү орчин үесэг сэтгэл тэмүүлэлтэй болно.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нээлттэй шууд хэлэлцүүлэг

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 11-р сарын 19-ний өдрийн 14.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд болно. Төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлэх тул иргэн та хүрэлцэн ирж, идэвхтэй оролцоно уу.

Monday, November 3, 2014

discussion

11-р сарын 4-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд Иргэдийн оролцооны хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлэх тул өргөнөөр оролцоно уу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, zipcode : 14191, Бээжингийн гудамж, Нийслэлийн захиргааны V байр, утас : 70119921, 70110202, факс : 70120292

Saturday, November 1, 2014

СХД-ийн ИТХ-ын АА-ы Иргэний танхим

МУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны 176, болон 2013 оны 01 дүгээр сарын 01-р зарлигийг үндэслэн 2013 оныг Шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Бүтэц орон тоо батлах тухай 08 дугаар тогтоолоор Хурлын Ажлын албаны дэргэд Иргэний танхим 2013 оны 02 дугаар сарын 02 ны өдөр 2 ажилтантай байгуулагдсан бөгөөд дүүргийн Иргэний танхимын журмыг боловсруулж, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Одоогоор 4 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

ХУД-ийн ИТХ-ын АА-ы Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэс

Иргэний танхим нь 2013 оны 03 сарын 15-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дугаар тогтоолоор ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний оролцоо, зохион байгуулалтын хэлтэс болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсон. Иргэний оролцоо, хяналтын хэлтэс нь хэлтсийн дарга, хороодын Иргэдийн Нийтийн Хурал хариуцсан мэргэжилтэн, хороодын Иргэний танхим хариуцсан арга зүйч, техникч, зураглаач, сэтгүүлч, жолооч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдэд чиглэсэн явуулын Иргэний танхим болон студиэр үйлчлэн ажиллаж байна.

БЗД-ийн ИТХ-ын АА-ы Иргэний оролцооны хэлтэс

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдөр А/12 дугаар тогтоолоор Хурлын Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинээр баталсан.

Шууд ардчилал-Иргэний оролцоо ба орон нутгийн хөгжлийн сан мониторингийн танилцуулга

НИТХ-ын даргын 2014 оны 02-р сарын 14-ний өдрийн 05 тоот захирамжийн дагуу нийслэлийн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд нийт 14,696 өрхийг хамруулан хяналт үнэлгээний ажлыг зохион байгууллаа. Хяналт үнэлгээний ажлыг НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн нийт ажилтнууд МУИС, ШУТИС, МУБИС, УЗНАДС-ийн 140 оюутан оролцон хамтран зохион байгуулав.
Мониторингийн ажлын ерөнхий нөхцөл: Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Шууд ардчилал-Иргэний оролцоонд тулгуурласан нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх үйл хэрэг өрнөөд даруй 3 жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд нилээд олон ажил ажил хэрэг болон хэрэгжиж байгааг бид мэднэ. 2011 оны 12-р сарын 23-ны өдөр УИХ-аар батлагдсан Төсвийн тухай Монгол улсын хуульийн дагуу нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт Орон нутгийн хөгжлийн сан хэмээх хөрөнгө оруулалтын сан шинээр зохион байгуулагдсан. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 3-ын 6 дахь заалтын дагуу дүүрэг, хороодын удирдлага нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан зохион байгуулах үүрэгтэй болж байгаа юм. 2012 оны 1-р сарын 1-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр болон үйлчилж эхэлснээс хойш даруй 2 жил өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэд оролцож чадаж байгаа эсэх, орон нутгийн удирдлага энэ ажлыг хэрхэн зохион байгуулж хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай болов.

Болзолт уралдааныг дүгнэсэн тухай танилцуулга

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/542 дугаар захирамж
Илтгэгч: Ү.Ганболд