Wednesday, November 19, 2014

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн Иргэний танхимд иргэдээр хэлэлцүүллээ. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Батаа дэлгэрэнгүй танилцуулж иргэд зарим зүйлийг тодруулан асуусны дараа 19 иргэн 46 санал хэллээ.
Иргэдээс гаргасан саналд Нийслэлийн төсвийг хаслаа гэж хязгаарлагдмал төсөвт баригдан хөгжлийн эрчмээ алдагдуулж болохгүй, Улаанбаатарыг тойрсон уулын ам салаа бүрд байгаа Хауснуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах, хөгжлийн бодлогоо зөв эрэмбэлэх, хөрөнгө оруулалт, урсгал засварт зарцуулж байгаа хөрөнгийн ил тод байдлыг бий болгож, гүйцэтгэл үр дүнд тухайн дүүрэг хороодын иргэд хяналт тавих механизмыг бий болгох, Нийслэлийн хөгжлийг удирдлага, дарга нар л хийдэг юм шиг ойлголтоос салж өрх, иргэн бүрийн хөгжил чармайлтаас шалтгаалдаг тийм хүсэл тэмүүлэл, орчиныг бий болгохын тулд иргэний боловсролыг дээшлүүлэхэд бодлогоо чиглүүлж,тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах,Иргэдийн боловсрол дээшилснээр бэлэнчилж суудаг залхаг байдал арилж илүү орчин үесэг сэтгэл тэмүүлэлтэй болно.
Нийслэлээс иргэдийнхээ төлөө зарцуулж байгаа Орон нутгийн хөгжлийн сан, Бичил зээлийн сан зэргийг аль болох хасахгүйгээр баталж, үйл ажиллагааны явцад иргэдийн оролцоо хяналтыг эрс сайжруулах нь зүйтэй гэх зэрэг саналуудыг оролцогсод дэмжин алга ташиж байлаа.
Хэлэлцүүлэгт 243 иргэн оролцсноос Багахангай, Багануур, Налайх дүүрэг, алслагдсан Партизан, Шувуу, Гачуурт хороодын иргэд ч ирж оролцсон нь төсвийн хэлэлцүүлэгт иргэд ихээхэн ач холбогдол өгдөг болсны илрэл боллоо гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн Зохион байгуулалт, хүний нөөц, ерөнхий төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч Цорас овогт Доноровын Хархүү мэдээллээ.



























































No comments:

Post a Comment