- Монгол Улсын Үндсэн хууль,
- Иргэний сонгох эрх
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Thursday, May 26, 2016
Шинэ сонгогч төсөл
Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.
Saturday, May 21, 2016
Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн
Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цугларчээ.
Ёс суртахуун, ариун хайр дурлал, завгүйчлэлийн нэрийн дор завхайралд зайгаа тавьж өгч байна
Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг Нийслэлийн иргэний танхимд 26 жилийн дараа зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид оролцлоо.
Он хугацааг харицуулбал :
- МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын I зөвлөгөөн - 1975 он Монгол Улс Их бүтээн байгуулалт эхлэсэн байдаг.
- МХЗЭ - Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн – 1989 он Ардчилалын давлагаа эхлэсэн. Уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.
- МЗХ - Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөн - 2016.05.21
A sound: Залуусын Үнэний дуу
Энд байгаа минь үнэн
Ээж аав минь үнэн
Ирээд буцах нь ч үнэн
Цаг хугацаа өнгөрөхөд
Цаад үнэнийг бид хайна
Гэвч худал хуурмаг байх нь ч үнэн
Хувцасан дотороо нуухыг хүсэвч
Зүрх сэтгэл биднээс
Зөвхөн үнэнийг хайна.
Дахилт:
Зарим нь үнэнг хайна
Бусад нь айна
Замдаа бүдэрч унаад эргэж хайна
Хүлээнэ
Ээж аав минь үнэн
Ирээд буцах нь ч үнэн
Цаг хугацаа өнгөрөхөд
Цаад үнэнийг бид хайна
Гэвч худал хуурмаг байх нь ч үнэн
Хувцасан дотороо нуухыг хүсэвч
Зүрх сэтгэл биднээс
Зөвхөн үнэнийг хайна.
Дахилт:
Зарим нь үнэнг хайна
Бусад нь айна
Замдаа бүдэрч унаад эргэж хайна
Хүлээнэ
Friday, May 20, 2016
Сонгуулийн зураглал
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл гаргажээ.
Ё.Гэрэлчулуун: Нэр дэвшигчид хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй учраас бүртгэхээс татгалзсан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.
Нийслэлийн сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргалаа гэсэн гомдлыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид гаргаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Маргааш Үнэний дуу эгшиглэнэ
Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг маргааш буюу 2016. 05. 21-нд Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.
Friday, May 13, 2016
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг 05-p сарын 17-нд танилцуулна
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцуулав. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийслэлийн сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхны хуралдаанаа хийж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж, нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.
Нутгийн хөгжилд иргэний оролцоо уралдааны удирдамж
Төрөөс иргэд, тэдний төлөөллийг бодлогын асуудлыг тодорхойлох, сонголт хийх, бодлогын хэрэгжилтийг хянах, үнэлэхэд оролцуулахыг товчхондоо иргэдийн оролцоо гэж нэрлэдэг. Тиймээс ардчилсан улсад төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг боловсруулахад, тэдгээрийг хэрэгжүүлэхэд, улмаар үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, хариуцлага тооцоход иргэдээс оролцсоноор, төрийн байгууллагын бодлого, шийдвэр нь иргэдээс хүлээн зөвшөөрөгдөж, үр дүнтэй хэрэгжих боломжтой болно. Иргэдээс төрийн байгууллагаас шийдвэр гаргах явцад оролцох бодит арга зам, механизмыг хууль тогтоомж, бодлогын баримт бичгээр тодорхойлох төдийгүй түүнийг амьдралд хэрэгжүүлэх бодит нөөц, зохион байгуулалтын болон бусад нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд илүү үр дүнд хүрдэг байна.