Thursday, October 2, 2014

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг.

Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг болон С.Зориг агсны төрөл төрөгсөд, албаны бусад хүмүүс байлцав.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль Орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун хэлэхдээ, Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас манай гэр бүлийнхэн энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг хэмээн мэдэгдлээ.























































No comments:

Post a Comment