Эрх чөлөөг мэдэрсэн хоёр залуухан дэгжин хүүхэн дугуйн дээр сундалдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх нь. Урд талын хүүхэн хурц шовх хоншоортой ганган шаахайтай хөлөөрөө гинжин дөрөө жийжээ. Арынх нь хүүхэн харин угалзан хээтэй улаан гутлаа арын дөрөөн дээр тавьсан харагдана. Ай даа, унадаг дугуйн дээр ургасан хос цэцгийн дэлбээ гэлтэй. Зураач С.Заяасайханы уран зургийг бид шимтэн хорхойсон үзэж байгаа нь энэ. Тэгэлгүй яахав, хот газрын хоёр үзэсгэлэн гоод нүл алдраад бид ухаан алджээ. Зам тавина уу хэмээн дугуйтай хүүхнүүд дохиогоо хангинуулсаар ирж байна. Орчин тойронд өнгө гэрэл хурц тодоор сүлэлдэн нүд эрээлжлэнэ.
Хот тэр чигээрээ уран яруугийн хүрээлэн. Ийм хотод аж төрдөг хүмүүсийн сэтгэл өөдрөг баяр баяслаар бялхан байдаг нь илт. Эндэхийн хүмүүс нь хүссэн үедээ галерейд ороод уран зураг үзэж нүд сэтгэлээ баясгана. Энэ газар урлагийн хот ажээ. Эндээс эрүүл аз жаргал цацарна. Ийм хотод хүнд нүсэр араа хөдөлгүүрийн дуу сонсогдохгүй. Шатсан хийний үнэр хоолой хорсгохгүй. Энд замын түгжрэл, бухимдал алга. Энд унаа тэрэг байдаг ч гэсэн ойр хавьд л лав бараа нь ч харагдсангүй. Манай хоёр гоо үзэсгэлэн юунаас ч санаа зовнисон янзгүй замын хөдөлгөөнд оролцож яваа нь энэ. Дугуйтай хүмүүс тэгэхээр тусад нь гаргасан өөр замаар санаа амар жирийлгэдэг нь гарцаагүй. Хотын агаар нь хичнээн цэвэр тунгалаг юм бэ. Мөрөөдлийн хотынхон гэвэл эднийг л хэлнэ. Хүрээ хотод бөөгнөрөн суудаг хүн зоны хүсэл ийм буюу. Ийм сайхан хотод амьдрах юмсан...
мэдээллийн эх : Зууны мэдээ 2016.04.08 №71
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
No comments:
Post a Comment