Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоормжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна.
- Сонгуулийн тухай хууль
- Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
- Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
- Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл
- Сонгуулийн сурталчилгаа
- УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас
- Сонгогчдын санал авах ажиллагаа
- Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
- Сонгуулийн автоматжуулсан систем
Үндэсний Аудитын Газраас гаргасан зөвлөмж.
No comments:
Post a Comment