Friday, April 22, 2016

Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийслэлийн сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр анхны хуралдаанаа хийж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг баталж, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хороо нийт таван удаа хуралдаж, нийслэлийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна.

Monday, April 18, 2016

АН-ын ҮЗХ яг одоо Нийслэлийн иргэний танхимд хуралдаж байна.

АН-ын ҮЗХ яг одоо Нийслэлийн иргэний танхимд хуралдаж байна. Хуралдаан товлосон хугацаанаас нэг цагаар хоцорч эхэлсэн ч Монгол хүн 2020 хөтөлбөр дээр тулгуурлан батлах мөрийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэж байгаа юм.
Тус намын ҮЗХ нь 228 гишүүнтэй бөгөөд өнөөдрийн хуралдаанд 130 орчим гишүүн ирсэнээр ирц 50-аас дээш хувьд хүрч хуралдаж байгаа ажээ.


Friday, April 8, 2016

Дугуйтай хүүхнүүд

Эрх чөлөөг мэдэрсэн хоёр залуухан дэгжин хүүхэн дугуйн дээр сундалдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх нь. Урд талын хүүхэн хурц шовх хоншоортой ганган шаахайтай хөлөөрөө гинжин дөрөө жийжээ. Арынх нь хүүхэн харин угалзан хээтэй улаан гутлаа арын дөрөөн дээр тавьсан харагдана. Ай даа, унадаг дугуйн дээр ургасан хос цэцгийн дэлбээ гэлтэй. Зураач С.Заяасайханы уран зургийг бид шимтэн хорхойсон үзэж байгаа нь энэ. Тэгэлгүй яахав, хот газрын хоёр үзэсгэлэн гоод нүл алдраад бид ухаан алджээ. Зам тавина уу хэмээн дугуйтай хүүхнүүд дохиогоо хангинуулсаар ирж байна. Орчин тойронд өнгө гэрэл хурц тодоор сүлэлдэн нүд эрээлжлэнэ.

Thursday, April 7, 2016

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийслэл дүүргийн нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Хөршийн хяналтын бүлгийн төлөөл, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Нарантуул, Хархорин, Да Хүрээ, Өгөөмөр, Сутай, Буянт, Авто плаза-1, 2, Теди, Монтел зэрэг худалдааны төвийн төлөөллүүд зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцлоо.

Monday, April 4, 2016

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын сургалт

Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн ажилтан, албан тушаалтанд Сонгуулийн тухай хууль тогтоормжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох сургалтыг 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна.
  1. Сонгуулийн тухай хууль 
  2. Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  3. Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  4. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл
  5. Сонгуулийн сурталчилгаа
  6. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудас
  7. Сонгогчдын санал авах ажиллагаа
  8. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  9. Сонгуулийн автоматжуулсан систем

Сонгуулийн автоматжуулсан систем

Сонгуулийн автоматжуулсан систем

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал

Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал

Saturday, April 2, 2016

Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл

Нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэл

Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн

Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн

Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт

Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт

Сонгуулийн тухай хууль

Сонгуулийн тухай хууль