- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Thursday, September 3, 2015
Wednesday, September 2, 2015
Монголын ардчилсан засаглал ба иргэний нийгмийн төлөвшил - Иргэний нийгэм ба иргэний оролцоо
НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтэс 3,4-р улирлын графикт сургалтаа Чингэлтэй дүүргийн 9-р хорооноос эхэллээ. Сургалтын зохион байгуулалтын асуудлыг Чингэлтэй дүүргийн ИО хэлтсийн ажилтан Ундрал хариуцаж сургалтаар Орон нутаг дахь иргэдийн оролцоо сэдвийн дор Монголын ардчилсан засаглал ба иргэний нийгмийн төлөвшил, Иргэний нийгэм ба иргэний оролцоо сэдвүүдээр Иргэний оролцооны зохион байгуулагч Д.Хархүү, Б.Ганболд, Б.Өлзийсайхан нар лекц уншиж, иргэд сонирхсон асуултаа асууж харилцан ярилцснаар өгөөж сайтай сургалт боллоо.
Tuesday, September 1, 2015
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжаалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.
Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.
Нийслэл хүрээний сонин бичиг
Нийслэл хүрээний сонин бичиг нь 1915 оны 9 дүгээр сарын 1-нээс Хиагт дахь Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ байгуулагдсаны дараа нийслэл Хүрээнд гарч эхэлсэн долоо хоног тутмын энэ сонин урьд гарч байгаад гэнэт тасалдсан Шинэ толь хэмээх бичиг-ийн уламжлалыг залган авсан хэвлэл юм. Энэ сониныг Шинэ толь хэмээх бичиг-ийг гаргах үед Хаант Монголын Гадаад яам, Оросын консулын хооронд байгуулсан гэрээний дагуу Хаант Оросын төлөөний сайдын хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан боловч автономит Монголын аль нэг байгууллагын хэвлэл биш, улс орны гадаад, дотоод байдал, нийгэм-улс төрийн асуудлыг голлон нийтэлдэг, бие даасан, өөрийн бодол санаатай, баримталсан тодорхой байр суурьтай, улс төрийн чиглэлтэй сонин байв. Сонинд Монгол орны аж ахуй, эдийн засаг, соёлын асуудал, урлаг-утга зохиол, ёс суртахууны зэрэг асуудлыг тогтмол тусгадаг байснаараа улс орны дотоод амьдралыг харуулах хувьдаа Шинэ толь-иос арай өргөн хүрээтэй байжээ.