Wednesday, April 24, 2013

Уулзалт ярилцлага болов

Нийслэлийн иргэний танхимын бага зааланд модиратор, идэвхижүүлэгч багш нарын уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтанд Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин ИОХ-с зохион байгуулж байгаа “Манай хороо-миний оролцоо” сургалт болон модираторуудын үйл ажиллагаа идэвх оролцооны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулан модиратор Амарзаяа, Б.Нямхүү, Д.Цэрэндаваа, Б.Бавуулай, Б.Өлзийсайхан , Энхцэцэг, Сувдмаа Наранцэцэг нар сургалтын ач холбогдлыг иргэд өндрөөр үнэлж байгааг тэмдэглээд мөн тохиолдож байгаа бэрхшээл, цаашид анхаарвал зохих асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтаар:
  • Манай хороо-миний оролцоо сургалтын агуулга чиг баримтлалыг иргэний нийгмийн төлөвшилд ихээхэн ач холбогдолтой юм гэж дүгнэв.
  • Сургалтын үр дүн цаашид анхаарах асуудлаар идэвхитэй иргэдийг оролцуулан тайлан сонсгол хийх нь зүйтэй хэмээн үзэв.
  • Хороодод иргэдийн идэвхитэй сайн дурын бүлэг зохион байгуулах ажлыг нэн яаралтай хийж эхлэх нь зүйтэй гэж үзлээ.
  • Залуучууд болон интернет цахим орчинд идэвхитэй ажилладаг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулж хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн сүлжээ /social network/ зохион байгуулахаар тогтов.

Thursday, April 11, 2013

Баянхошууны иргэдтэй уулзаж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төв буюу Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28-ны хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа нар уулзаж, дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх тухай урдчилсан зураг төслөө танилцуулахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж байна.

Friday, April 5, 2013

Архигүй цэнгээний газар

Жил бүр болзол хангасан, үйл ажиллагаа нь тогтворжсон гурван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж цуваагаар байр эзлүүлэн эхний 3-н байрыг мөнгөн шагналаар урамшуулна.
1-р байр  1. Өргөмжлөл   50.000.000 төгрөг
2-р байр  1. Өргөмжлөл   40.000.000 төгрөг
3-р байр  1. Өргөмжлөл   30.000.000 төгрөг

Monday, April 1, 2013

Дахин төлөвлөлтөнд хамрагдсан дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 4.13-т заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтөд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах шалгаруулалтад урьдчилсан байдлаар шалгараад буй 18 компани өөрсдийн үйл ажиллагаа, санхүүгийн чадамж, өмнө нь хийж байгуулсан бүтээн байгуулалт, одоо тус байршил дээр байгуулах байгууламж зэрэг ажлаа танилцуулах ажлыг тухайн сонгогдсон байршлууд дээр явуулж байгаа билээ.