Saturday, March 28, 2015

Монголын Залуучуудын Холбооны 5-р их хурал

Нийслэлийн Иргэний танхимд чуулсан Монголын Залуучуудын Холбооны 5-р их хурал дээрх Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Ассамблейн дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын лекц - 2015.03.28

Thursday, March 12, 2015

Баянзүрх дүүргийн 12-р хорооны Иргэний танхимын нээлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм.
Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа.

Баянзүрх дүүргийн 13-р хорооны Иргэний танхимын нээлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм.
Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа.

Wednesday, January 7, 2015

Иргэний оролцооны тухай хууль - 2015.01.06 төсөл

Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хамаарах бүхий л мэдээллээр Монгол Улсын иргэдийг хангах, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан сайн дураараа нийтийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалтад орох боломжийг иргэдэд олгох, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийтийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэрийг засаж залруулах нөхцөл, орчинг иргэд, олон нийтэд бүрдүүлж өгөх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахтай холбоотой харилцааг мөн энэ хуулиар зохицуулна.

Monday, December 8, 2014

Сүхбаатар дүүргийн Иргэний танхим - сургалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176-р зарлиг аар батлагдсан “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д Баттулгын   2012 оны 17-р захирамж.Нийслэлийн Засаг дарга Э Бат-Үүлийн  иргэний оролцоот шинэчлэлийн бодлого нийслэлд багагүй амжилтанд хүрч Одоо нийслэлийн иргэний танхимаас гадна 9 дүүрэг 96 хороонд иргэний танхимд байгуулагдан ажиллаж байгаагийн дээр, нийслэлийн хэмжээнд 200 гаруй иргэдийн бүлгүүд  бий болжээ.
 Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн санаачилгаар Иргэний оролцооны  чиглэлээр ажиллагсдын мэрэгжил, арга зүйг дээшлүүлэх,харилцан санал солилцох  сургалт уулзалтыг сар бүр нэг дүүрэгт зохион байгуулж байхаар тохиролцосны дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд ээлжит сургалт уулзалт боллоо.