Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176-р зарлиг аар батлагдсан “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д Баттулгын 2012 оны 17-р захирамж.Нийслэлийн Засаг дарга Э Бат-Үүлийн иргэний оролцоот шинэчлэлийн бодлого нийслэлд багагүй амжилтанд хүрч Одоо нийслэлийн иргэний танхимаас гадна 9 дүүрэг 96 хороонд иргэний танхимд байгуулагдан ажиллаж байгаагийн дээр, нийслэлийн хэмжээнд 200 гаруй иргэдийн бүлгүүд бий болжээ.
Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн санаачилгаар Иргэний оролцооны чиглэлээр ажиллагсдын мэрэгжил, арга зүйг дээшлүүлэх,харилцан санал солилцох сургалт уулзалтыг сар бүр нэг дүүрэгт зохион байгуулж байхаар тохиролцосны дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд ээлжит сургалт уулзалт боллоо.
Сургалт уулзалтанд Сүхбаатар Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ихээхэн ач холбогдол өгч ИТХ-ын дарга Б Ган-Эрдэнэ дүүргийн хурал,засаг даргын зүгээс иргэдийн оролцоог идэвхжүүлэх талаар хийж байгаа ажлаа танилцуулж, Иргэний оролцооны хэлтсийн ажилтан М Эрдэнэчимэг Иргэний оролцооны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх аргачилал сэдвээр хэлэлцүүлэг явуулж оролцогсод санал бодлоо харилцан солилцсон нь ихээхэн ач холбогдолтой боллоо.
Сургалт уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Дашдорж оролцож,иргэний оролцооны бодлогын хэрэгжилт,цаашдын чиг баримтлалын талаар дэлгэрэнгүй танилцууллаа
Сургалтыг дүгнэж Сүхбаатар дүүргийн Иргэний оролцооны хэлтсийн ажилтан М Эрдэнэчимэг хэлэхдээ: өнөөдөрийн сургалт бидэнд шинэ мэдлэг мэдээлэл олгосон харилцан санал солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Зарим дүүргийн ажилтангууд ирж оролцсонгүй дараа сарын үйл ажиллагаанд ажил зорилго нэгтэй нөхдөө бүгд ирж оролцоорой гэж ирээгүй нөхөддөө захиа илгээнэ гэлээ
No comments:
Post a Comment