Monday, December 8, 2014

Сүхбаатар дүүргийн Иргэний танхим - сургалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 176-р зарлиг аар батлагдсан “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д Баттулгын   2012 оны 17-р захирамж.Нийслэлийн Засаг дарга Э Бат-Үүлийн  иргэний оролцоот шинэчлэлийн бодлого нийслэлд багагүй амжилтанд хүрч Одоо нийслэлийн иргэний танхимаас гадна 9 дүүрэг 96 хороонд иргэний танхимд байгуулагдан ажиллаж байгаагийн дээр, нийслэлийн хэмжээнд 200 гаруй иргэдийн бүлгүүд  бий болжээ.
 Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн санаачилгаар Иргэний оролцооны  чиглэлээр ажиллагсдын мэрэгжил, арга зүйг дээшлүүлэх,харилцан санал солилцох  сургалт уулзалтыг сар бүр нэг дүүрэгт зохион байгуулж байхаар тохиролцосны дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд ээлжит сургалт уулзалт боллоо.

Monday, December 1, 2014

Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл - олон нийтийн хэлэлцүүлэг

Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд 2014.12.03-ны 13 цагаас болно.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, zipcode : 14191, Бээжингийн гудамж, Нийслэлийн захиргааны V байр, Нийслэлийн Иргэний танхим. утас : 70119921, 70110202, факс : 70120292