Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран Оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм. Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг үндэслэн эхний ээлжинд 44 оюутныг сонгон шалгаруулан авч, оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заасан юм. Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдаа өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм. Ингэснээр нэг ажилтан сардаа доод тал нь 308000төгрөг, жуулчны улирал буюу 7,8,9 сар дуустал ажилласнаар 924000төгрөгийн урамшуулал авах юм. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана. Хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргаж байгаа юм.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
- Дангаагийн АВИРМЭД
- Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
- Дашзэгвэгийн АМАРБАЯСГАЛАН
- Жазагийн АМАРСАНАА
- Цэндийн
БААТАРХҮҮ - Доржготовын БАЙДРАГ
- Эрдэнийн
БАТ-ҮҮЛ - Тогоочийн
БАТ-ЭРДЭНЭ - Пүрэвийн БАТЧИМЭГ

- Нацагийн
БАЯРАА - Батсүхийн БАЯРМАГНАЙ
- Төмөртогоогийн БОЛДБААТАР
- Цэрэнпунцагийн БУЯНДАЛАЙ
- Ганболдын ГАНБАЯР
- Тогмидын ГАНТӨМӨР
- Нямдаваагийн ГАНТӨМӨР
- Аюушийн ГАНТУЛГА
- Гэндэндарамын ГАНХҮҮ

- Рэнцэндагвын ДАГВА
- Шаравын ОДГЭРЭЛ
- Цогтоогийн ОДОНТУНГАЛАГ
- Сэлэнгийн ОНОНБАЯР
- Дэмбэрэлийн ОРОСОО
- Бадарчийн ОТГОНБАЯР
- Сорогжоогийн ОЧИРБАТ
- Цэндийн
САНДАГ-ОЧИР - Батсүхийн САРАНЧИМЭГ
- Готовын ТӨМӨРБААТАР
- Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
- Содовын
ҮНЭН - Дамбийжавын ХҮРЭЛБААТАР
- Ламжавын ШАГДАРРАГЧАА
- Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
- Даньдайн ЭНХСАЙХАН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ






No comments:
Post a Comment