Monday, May 20, 2013

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгүүдийн төслийг иргэдээр хэлэлцүүллээ.

Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлээ.

Tuesday, May 14, 2013

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Иргэд анх удаа тууз хайчилж, танхимаа нээлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэн төрийн харилцааг төгөлдөржүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган, орон нутаг бүрт Иргэний танхим байгуулахаар болсон.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны морин цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан байгуулж байгаа Иргэний танхим баянзүрхчүүддээ зориулан үүд хаалгаа нээлээ.
Хотын зүүн зах наран урган зүгт байрладаг баянзүрхчүүдийн хувьд Баянзүрх-Нэгзүрх төв дээр Иргэний танхим байгуулж байгаа нь цагаа олсон ажил боллоо хэмээн дүүргийн иргэд талархан хүлээн авч байгаа аж.
Баянзүрх-Нэгзүрх төвд үүд хаалгаа нээсэн Иргэний танхим нь нийгэмд тулгамдсан асуудлыг иргэд нийтээр хэлэлцүүлж иргэдийн санал бодол байр суурийг тусгах, хууль, тогтоол шийдвэрийг гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй хяналттай хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тус танхимын нээлтэд оролцож хэлсэн үгэндээ онцолсон. Мөн тус танхимын нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хариуцлагатай албан тушаалтнуудаас гадна энгийн иргэд, оршин суугчид оролцож, танхимын нээлт тууз хайчилсан юм. Ингэснээр анх удаа жирийн иргэд төрийг төлөөлж, тууз хайчлах арга хэмжээнд оролцож байна хэмээн өгүүлсэн нь содон байлаа.
Түүнчлэн иргэний танхимын нээлтийн ажиллагааны үеэр энэ сард иргэд нийтээр ямар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй талаар санал асуулга явуулж иргэдийн зүгээс ирүүлсэн саналын дагуу Иргэний танхимын эхний хэлэлцүүлгийг явуулах юм байна. Энэ ажлын хүрээнд хийх эхний ажлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан байна.
Ингэснээр энэ удаагийн иргэдээс хамгийн ихээр ирж, тус танхимаар хамгийн түрүүнд хийлгэх таван ажлын санал гарсан байна. Үүнд, нэгдүгээрт Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оршин сууж ажиллаж, амьдарч байгаа орчингоо зүлэгжүүлэн ногооруулах, хоёрдугаарт дахин төлөвлөлтийн ажлыг хороо бүхэнд хийж, амины орон сууцыг халуун хүйтэн ус, төвийн халаалтын сүлжээнд холбох, гуравдугаарт иргэн бүхэн газраа өмчилж,эзэмших ашиглах боломж нөхцлийг сайжруулах, газрын асуудалтай холбоотой бэрхшээл маргааныг цэгцлэх, дөрөвдүгээр дүүргийн нутаг дэвсгэрийг хогоос бүрэн салгаж, цэвэр цэмцгэр хоггүй дүүрэг бий болгох, тавдугаарт сонгогчдын боловсролыг дээшлүүлэх гэсэн таван багц ажлыг нэн түрүүнд хийхэд иргэд санал нэгтэйгээр нэгдсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Баянзүрх дүүргийн Иргэний танхим

Monday, May 13, 2013

Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ.


Шууд ардчилал - Иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх ажил Нийслэлд улам бүр эрч хүчээ авсаар байна. Өнөөдөр буюу 2012 оны 5-р сарын 13-ны бэлэгт сайн өдөр Баянзүрх дүүргийн Иргэний танхим нээлтээ хийлээ. Баянзүрх дүүргийн 8-р хорооны дэвсгэрт байрлах хоёр давхар байранд засвар тохижилт хийж энэ танхимыг байгуулжээ. Танхимын нээлтэнд Дүүргийн ИТХ-ын дарга Батхүү, Засаг дарга Пүрэвдаваа болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нар болон иргэд оролцлоо. НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Д.Хархүү Б.Эрдэнэбулган, Б.Ганболд нар оролцон баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд 176-р зарлиг гарган Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг гарган үүнийгээ иргэддээ эрх мэдэл шилжүүлэх Иргэний оролцооны хувьсгал гэж томъёолон тодорхойлсон юм. Энэ хувьсгалын оч Монгол орон даяар түгэн дэлгэрч эрч хүчээ авч, иргэдийн оролцоо идэвх ихээхэн дээшилж эхэлсэн үед дүүргийн ИТХ-ын дарга Батхүү, Засаг дарга Пүрэвдаваа нар ихээхэн анхаарал санаачлага гарган ийм сайхан иргэний танхим байгуулж иргэддээ улам нээлттэй ойр дотно ажиллах боломжоо нэмэгдүүлж байгаад хэлтсийнхээ хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Энэ танхим иргэн бүрдээ нээлттэй байж иргэний хөгжлийн төв, мэдлэг, мэдээллийн төв, ИТХ, Засаг даргын бодлого шийдвэрийн санал санаачлагын эхлэлийн цэг байх болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн үгэндээ Д Хархүү онцлон дурьдлаа.

Sunday, May 5, 2013

Нийслэлийн 34 хороонд Иргэний танхим байгуулагдлаа.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, сонирхсон асуултад хариулт өгөхөөр хүрэлцэн ирээд байна.