Friday, September 27, 2013

Ахмадын баяр

СХДын 25-р хороо. Ахмадын баяр...Хээрийн цай амттай өдөрлөгт оролцож ахмадууддаа баяр хүргэлээ.... — at Баянхошуу Зүүн Салаа.

Tuesday, September 24, 2013

Иргэдэд цахим хуудсаар хариу өглөө

Газрын харилцаа, хот байгуулалт сэдвээр  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуудсан нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, иргэдтэй уулзсан. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс 488 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг шийдвэрлүүлэхээр холбогдох 17 байгууллагад Засаг даргын албан бичгийн хамт хүргүүлсэн юм. Эдгээрээс 10 байгууллага 396 өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн талаараа хариу өгчээ. Өргөдөл, гомдлын хариуг нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn хаягаар дамжуулан иргэдэд мэдээлж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/821 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд холбогдох хууль тогтоомж, журам, дүрэм, норм, стандартын хэрэгжилтийг шалгалаа.
Хяналт шалгалтыг ажлын 2 хэсгээр, ЗАА, НЗДТГ, НӨХГ, НТГ, НОБГ, НМХГ, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр  2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.